Японы эзэн хааны ордноос 3.6 сая иен хулгайлсан ажилтныг халжээ
Японы эзэн хааны ордон пүрэв гарагт /2025.05.01/ мэдэгдэл хийхдээ жил гаруй хугацаанд ордноос 3.6 сая иен (89 сая төгрөг) хулгайлсан ажилтыг халсан гэжээ. Тэрхүү ажилтан нь 20 гаруй насны ажилтан байсан гэж Эзэн хааны гэр ахуйн агентлаг (IHA) мэдээлсэн юм.
“IHA”-ийн хэлтсийн менежерийн туслах нэгдүгээр сард сейф дэх мөнгө болон нягтлан бодох бүртгэлийн дэвтэр дээрх мөнгөн дүн хоёр зөрүүтэй байгааг анзаарсан байна. Үүний улмаас тус агентлаг гуравдугаар сард дотоод шалгалт хийж ажилтан нь бэлэн мөнгө хулгайлж байсныг илрүүлжээ.
Дотоод шалгалтын явцад гуравдугаар сарын сүүлээр 30 мянган иен (742 мянган төгрөг) алдагдсаныг илрүүлж, шөнийн ээлжээ дуусгасан ажилтнаас тэр талаар асуухад санхүүгийн хүндрэлтэй гэх шалтгаанаар мөнгө хулгайлсан гэж хэлсэн байна. Хэрэгтэн 2023 оны арваннэгдүгээр сараас хойш нийтдээ 3.6 сая иен хулгайлсан гэдгээ хүлээжээ. Тэр мөнгийг дөрөвдүгээр сарын дундуур гэхэд буцааж өгсөн аж.
“IHA” тус ажилтны эсрэг цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Нэгдүгээр сард бэлэн мөнгө алга болж байгааг анх анзаарсан 40 гаруй настай менежерийн туслахыг сул удирдлага явуулсан гэж нэг сарын цалинг нь хассан байна.