Авто

Хятад автомашины үнээ буулгаж, бусад үйлдвэрлэгчдэд дарамт үүсгэв

Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэхэд гол тоглогч болж байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын автомашины импортыг 25%-ийн өндөр тарифаар хориглож, Хятадын машин үйлдвэрлэгчдийг АНУ-ын зах зээлээс бараг бүрэн шахан гаргасан. Гэсэн ч энэ нь зөвхөн Хятадын компаниудад бус, Америкийн болон олон улсын автомашин үйлдвэрлэгчдэд ч томоохон дарамт учруулж эхэллээ.

  • Трампын худалдааны дайн өргөжинө:
    • 2025 оны 4-р сард Трамп импортын автомашинд 25%-ийн татвар оноосон.
    • Энэ нь зөвхөн Хятадын машин үйлдвэрлэгчдийг хязгаарлаад зогсохгүй, Япон (Toyota), Солонгос (Hyundai), Америкийн өөрсдийнх нь компаниуд (GM гэх мэт)-д ч хүндрэл учруулж байна.
  • Татварын давхардалтай тэмцэх оролдлого:
    • Трамп давхар татвар (автомашины татвар + сэлбэгийн татвар гэх мэт)-аас зайлсхийж, дотоод үйлдвэрлэгчдэд бага зэрэг “амсхийх” боломж олгосон.
    • Гэсэн ч татвар өндөр хэвээр үлдсэн тул компаниуд дэлхийн бусад бүс нутагт байр сууриа хамгаалахын тулд “өрсөлдөөн”-д орж байна.
  • Зах зээлийн шинэ тулаан-Хятад vs Дэлхий:
    • Хятад улс өөрийн том зах зээл дотроо хангалттай том ч, дэлхийн бусад хэсэг рүү хямд, технологийн хувьд уян хатан, дэвшилтэт цахилгаан автомашинуудаараа түрж эхэлж байна.
    • Хятадын томоохон үйлдвэрлэгчид болох BYD болон Dongfeng Motor Groupзэрэг нь Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод зэрэг хөгжиж буй зах зээл рүү довтолж байна.
  • “Үнийн уналт”-ын өрсөлдөөн (Race to the bottom):
    • Хятадын машинууд хямд үнэ, технологийн шинэчлэлээр бусад өрсөлдөгчдийг шахан гаргаж магадгүй.
    • Гэхдээ энэ нь нийт салбарын хувьд ашгийн марж бага, үйлдвэрлэлийн зардал өсөх, үнийн дарамт нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар дагуулна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button