Технологи

Threads платформ 2025 оны эхний улиралд 30 сая хэрэглэгч нэмжээ

Meta компанийн хөгжүүлсэн бичвэрт суурилсан Threads платформ 2025 оны эхний улиралд 30 сая шинэ хэрэглэгч нэмэгдүүлж, нийт сар бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 350 саяд хүрснээ зарлалаа. Энэ тухайг Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг компанийн орлогын тайлангийн үеэр онцолжээ.

Threads нь анх 2023 онд X (хуучнаар Twitter)-ийн өрсөлдөгч болгон нэвтэрсэн бөгөөд эхний үедээ хэрэглэгчдийн идэвх бага байсан ч, хиймэл оюун ухаанд суурилсан санал болгох систем, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах шинэчлэлүүдийн ачаар платформ дээр өнгөрүүлж буй хугацаа 35 хувиар өссөн байна.

Хэдий Threads дээр зар сурталчилгаа албан ёсоор эхлээд байгаа ч Meta компани энэ жилд орлого ихээр нэмэгдэхгүй гэж үзэж байгаа аж. Гэсэн ч хэрэглэгчийн баазаа хурдацтай өсгөж буй нь платформын ирээдүйд итгэл төрүүлж байгааг шинжээчид онцолжээ.

Threads-ийн энэхүү өсөлт нь X платформын хэрэглэгчдийн идэвх суларч буйтай зэрэгцэж байгаа нь шинэ, найдвартай орон зайг хэрэглэгчид эрэлхийлж буйг илтгэж байна. Meta цаашид Threads-ийг илүү сонирхолтой, идэвхтэй олон нийтийн сүлжээ болгон хөгжүүлэхээ мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button