Pinterest хиймэл оюунаар бүтээсэн чанаргүй зургуудыг ялгах шинэ хэрэгсэл нэвтрүүллээ

Pinterest платформ сүүлийн үед хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлээд буй хиймэл оюунаар (AI) үүсгэсэн чанаргүй контентууд буюу “AI slop”-ын тархалтыг бууруулах зорилгоор шинэ арга хэмжээ авч эхэлжээ.
Энэ хүрээнд тус платформ AI-гаар үүсгэсэн эсвэл өөрчлөгдсөн зургийг автоматаар илрүүлж, “AI-generated” гэсэн шошго нэмдэг систем нэвтрүүлж байна. Энэхүү шошго нь олон улсын IPTC metadata гэх стандартад үндэслэсэн бөгөөд тухайн зураг хиймэл оюунаар бүтээгдсэн тухай мэдээллийг зураг дотор агуулсан тохиолдолд илрүүлдэг байна.

Pinterest-ийн мэдэгдсэнээр, хэрэглэгчдийн хайлтад бодит бус, логик зөрчсөн дүрслэлтэй зураг олноор гарч ирж, зарим нь бүр спам линк рүү хөтөлдөг болсныг анзаарсан байна. Иймээс платформ хэрэглэгчийн туршлагыг сайжруулах үүднээс AI зургуудыг ялгах, ойлгомжтойгоор тэмдэглэх системийг идэвхжүүлсэн нь энэ юм.
Pinterest-ийн төлөөлөгч “AI контент платформд төдийлөн давамгайлаагүй ч бид хэрэглэгчдэд илүү хяналт, сонголт өгөхийг зорьж байна” хэмээн онцолжээ.
Цаашид уг систем хөгжсөөр, бодит зураг, хиймэл дүрслэлийг ялгах хялбар болсноор Pinterest дээрх хайлт, санаа авах туршлага улам сайжрах төлөвтэй байна