СпортХөл бөмбөг

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар сонгогдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдлоо. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татаж улмаар Ц.Анандбазар 26 саналаар ерөнхийлөгч болжээ. Харин Монголын хөлбөмбөгийн шишээ багийн тоглогч асан Ц.Гарьдмагнай 18 санал авсан байна.

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түүнийг нэр дэвшүүлэхийг эсэргүүцэн, дээд лигийн тоглогчдын холбоо тодорхойгүй хугацаагаар тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Яг одоо хурлын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал Худалдаа, аж үйлдвэрийн гадаа болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button