Технологи

Хятад улсын нар, салхины үүсгүүрийн хүчин чадал анх удаа нүүрсний хүчин чадлаас давжээ

Хятад улсын нар, салхины үүсгүүрүүдийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал анх удаа нүүрсний үүсгүүрүүдийн хүчин чадлаас давжээ. Дэлхийн хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгчид тооцогддог тус улс 2030 онд нүүрсхүчлийн ялгаруулалтын хэмжээгээ тогтоон барьж, 2060 он гэхэд саармагжуулах (ялгаруулалт болон шингээлтээ тэнцүүлэх) амлалт авсан байдаг.

Өнгөрсөн онд Хятад улсын нийт эрчим хүчний 60 хувь нь нүүрсний станцуудаар үйлдвэрлэгдэж байсан ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн бусад бүх улс орнуудынхыг нийлүүлснээс хоёр дахин их байжээ.

Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нар, салхины үүсгүүрүүдийн эрчим хүчний багтаамж нь анх удаа нүүрснийхийг давсан байна.

Өнгөрсөн онд Хятад улс 357 гигаватт салхи, нарны эх үүсгүүр шинээр суурилуулсан нь тус улсын хувьд дээд амжилт болсон бол АНУ-ын суурилуулалтаас 10 дахин өндөр үзүүлэлт болж байв.

Бээжингийн эрх баригчид анх 2030 он гэхэд нар, салхины суурилагдсан багтаамжаа 1,200 гигаваттад хүргэх зорилт тавьж байсан нь ийнхүү зургаан жилийн өмнө биелж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button