The MongolZ баг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Төхөмийн хөндийн Ар цацын ус хэмээх газрын говь нутгийн 40,000 ам.метр талбайд 100,000 хайлаас модыг тарих санаачилга эхлүүллээ.

Хүссэн хүн бүр “The MongolZ” багийн дуртай гишүүнийхээ хэсэгт мод тарих захиалга өгөх боломжтой юм байна. Мод тарих захиалгаа www.portal.mn сайтаар нэвтэрч өгөх аж. Мод худалдан авснаар танд зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ, талархлын захидал, жил бүрийн ургалтын тайлан, зураг, таван жилийн турш арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилт зэрэг үйлчилгээ дагалдана. Тус санаачилгыг “Shambala2056” төслийн багтай хамтран хэрэгжүүлэх ба Shambala2056 багийн залуус одоогоор говь нутагт 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ. “Shambala2056” нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл юм.
Энэхүү төслийг бодитоор нь харахыг хүсвэл ирэх долоодугаар сарын 18-20-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Арц цацын ус хэмээх газар зохион байгуулах “Art’n Tech Festival of Nomads” эвентийн үеэр “The MongolZ#1” ландшафтыг нүдээр үзэх боломжтой.