Lexus компани 2026 онд гаргах ES загвараа танилцууллаа

Lexus компани 2026 оны дунд оврын ES суудлын автомашины шинэчилсэн загварыг 2024 оны Гуанжоугийн авто шоу дээр танилцууллаа. Шинэчилсэн загварынхаа гадаад төрх, дотоод засал, технологийг нь сайжруулахад илүү төвлөрч ажилласан бөгөөд уламжлалт болон цахилгаан хөдөлгүүрийн хувилбаруудыг санал болгож байна.
Гадаад дизайнд “spindle” хэлбэрийн шинэ торон грилл, L хэлбэрийн өдрийн гэрэл, бүхэлдээ сунгасан LED арын гэрэл зэрэг орчин үеийн элементүүд нэмэгдсэн. Дотоод засалд 14 инчийн мэдрэгчтэй дэлгэц, шинэчилсэн дуу хоолойн удирдлага, 3D хэвлэмэл хулсан хаалганы хавтан, Mark Levinson дууны систем зэрэг технологийн дэвшлүүд орсон байна.
Шинэчилсэн ES загвар нь Toyota-ийн сайжруулсан TNGA GA-K платформ дээр суурилсан бөгөөд уламжлалт 2.5 литрийн хосолмол хөдөлгүүртэй 350h загвар болон бүрэн цахилгаан 350e, 500e загваруудыг дэмжих боломжтой. 350e загвар нь 300 милийн (ойролцоогоор 480 км) цэнэглэлттэй явах чадвартай гэж тооцоологдож байна.
Lexus компани шинэчилсэн ES загварыг 2026 оны 3-р сар гэхэд дэлхий даяар, тэр дундаа АНУ-д худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү шинэчлэл нь Lexus-ийн цахилгаанжуулалтын стратегийн нэг хэсэг бөгөөд ирээдүйд бүрэн цахилгаан хувилбаруудыг зах зээлд нэвтрүүлэх зорилготой юм.
