Apple-ийн iPhone 17 цувралын дуураймал загварууд нийтэд ил болжээ

Apple компанийн энэ оны намар танилцуулах iPhone 17 цувралын бүх загварын дуураймал (dummy) хувилбарууд олон нийтэд ил болж, шинэ загваруудын талаарх цуу яриа улам бүр баталгаажлаа. Энэхүү мэдээллийг алдартай технологийн мэдээлэгч Sonny Dickson анх дэлгэж, олон улсын технологийн хэвлэлүүд анхаарлаа хандуулаад байна.
Шинэ цувралд нийт дөрвөн загвар багтаж байгаа бөгөөд тэдгээрийн нэршил дараах байдалтай байна: iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro, iPhone 17 Pro Max (эсвэл Ultra).
iPhone 17 Air загвар нь 6.6 инчийн дэлгэцтэй бөгөөд ердөө 5.5 мм зузаантай байж, хамгийн нимгэн iPhone болох төлөвтэй. Энэхүү загвар нь Dynamic Island ховил, 120Hz ProMotion дэлгэцтэй боловч Pro биш хувилбар тул A19 чип ашиглах магадлалтай.
Харин суурь загвар болох iPhone 17 нь өмнөх загвартай төстэй бүтэцтэй бөгөөд арын хоёр камер нь босоо байрлалтай байна.
iPhone 17 Pro болон Pro Max загварууд нь илүү хүчирхэг үзүүлэлттэй. Pro загвар нь 6.1 инчийн дэлгэцтэй бөгөөд хөндлөн байрлалтай “runway strip” камерын зохион байгуулалттай. Шинэ A19 Pro чип, 12GB RAM, 48MP теле камер, 24MP урд камер зэрэг сайжруулалтууд нэвтрэх хүлээлттэй байна. Pro Max загвар нь 6.9 инчийн дэлгэцтэй, ижил бүтэцтэй ч том хэмжээтэй хувилбар юм.
Бүх загварууд MagSafe дэмжлэгтэй байх бөгөөд Pro загваруудын арын хэсэг нь хөнгөн цагаан ба шилэн хослол бүхий шинэ бүрхүүлтэй болж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Apple-ийн шинэ загваруудын албан ёсны танилцуулга 2025 оны есдүгээр сард болох төлөвтэй байгаа бөгөөд эдгээр мэдээллүүд батлагдах эсэх нь тэр үеэр тодорхой болно