Технологи

Хятад улс дэлхийн анхны 10G интернэтийг нэвтрүүллээ

Хятад улс 2025 оны 4-р сарын 20-нд дэлхийн анхны 10G өргөн зурвасын интернэтийн сүлжээг Хэбэй мужийн Сүнань хошуунд амжилттай нэвтрүүллээ. Энэ нь тус улсын өндөр технологийн салбар дахь ээлжит томоохон дэвшил бөгөөд Huawei болон China Unicom компанийн хамтын ажиллагааны үр дүн юм.

Шинэ сүлжээ нь 50G-PON технологид суурилсан бөгөөд нийт 9,834 Mbps хүртэлх татах хурд, 1,008 Mbps хуулах хурдтай, ердөө 3 миллисекунд хүртэлх хоцролттой байхаар бүтээгджээ. Ийнхүү өндөр үзүүлэлт нь 8K нягтралтай видео стрийминг, VR/AR орчин, үүлэн тооцоолол, ухаалаг гэрийн төхөөрөмж зэрэг зурвасын өргөн их шаарддаг хэрэглээнд бүрэн нийцэх боломжийг бүрдүүлж байна.

Туршилтын хүрээнд Хэбэй мужийн Шюньань шинэ бүсэд уг сүлжээг мөн нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Хятадын ирээдүйн ухаалаг хотын загвар болохоор төлөвлөгдөж байгаа бүс нутаг юм. Уг төсөл нь өөрөө явагч тээврийн хэрэгсэл, ухаалаг дэд бүтэц, өндөр хурдтай өгөгдөл дамжуулах шийдлүүдэд зориулагдсан аж.

10G өргөн зурвасын интернэтийн нэвтрүүлэлт нь Хятадын технологийн хөгжлийг дахин нэг шат ахиулж, дэлхийд тэргүүлэгч байраа баталгаажуулж буйн тод жишээ болоод байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button