Life

Залуучуудын дундах тархины цус харвалт нэмэгдэж буй шалтгааныг тогтоожээ

Америкийн Зүрхний Холбооны шинэ судалгаагаар 50-аас доош насны залуучуудын дунд шалтгаан нь тодорхойгүй гэнэтийн буюу “нууцлаг” тархины цус харвалт нэмэгдэж байгааг тогтоожээ. Эдгээр тохиолдлуудын ард уламжлалт бус эрсдэлтэй хүчин зүйлс, тэр дундаа зүрхний дээд хөндийн хоорондох нээлттэй бүтэцтэй буюу зүрхний цоорхойтой холбоотой байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Зүрхний цоорхойтой өвчтөнүүдийн дунд цус харвалт үүсгэгч нь архаг бөөрний өвчин, хорт хавдар эсвэл венийн судсаар цусны бүлэн үүсэх зэрэг уламжлалт бус хүчин зүйл байжээ. Харин цоорхойгүй хүмүүсийн дунд эдгээр хүчин зүйл харьцангуй бага ажиглагдсан байна.

Судалгааны бас нэг анхаарал татсан дүгнэлт бол толгой байнга таллаж өвддөг мигрень буюу мэдрэхүйн өөрчлөлт дагалддаг толгойны өвдөлт юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд мигрень нь нууцлаг харвалтын хамгийн гол эрсдэлт хүчин зүйл болжээ. Өвчтөн бүрэн сэрүүн байхад гэнэтийн гэрэл гялбах, дүрс харагдах зэрэг мэдрэмж дагалддаг энэхүү өвчин харьцангуй хор хөнөөл багатайд тооцогддог ч харвалт өдөөснөөр хүнд үр дагаварт хүргэж болохыг судалгааны баг онцолжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button