“Cluely” гэх шалгалт, ажлын ярилцлага гээд бүх зүйл дээр хиймэл оюун ашиглан “хуулах, хулхидах” боломжтой аппликэйшн 5.3 сая долларын санхүүжилт босгосноо зарлажээ.

21 настай Чангин Рой-гийн энэ аппликэйшнд Abstract Ventures ба Susa Ventures хөрөнгө оруулсан байна. Уг апп-г хамтран бүтээсэн Рой болон Нийл нар Х платформд энэ тухайгаа зарласан даруйд Колумбын их сургуулиас хөөгджээ. Тэд анх програм хөгжүүлэгч, инженерүүдэд зориулсан ажлын ярилцлаганы үеэр “хуулах” боломжтой “Coder” гэх апп хөгжүүлсэн бөгөөд энэ нь одоо “Cluely”-гийн нэг хэсэг юм. Cluely нь шалгалт, борлуулалтын дуудлага хийх, ажлын ярилцлагын үеэр зөвхөн өөрт харагдах нэмэлт цонх үүсгэж, шаардлагатай мэдээллийг өгдөг байна. Зохион бүтээгчид үүнийг “хуурах, хулхидах” гэхээс илүү тооны машин, үгийн алдаа хянагч зэрэг хэрэглүүртэй адилтган тайлбарлажээ.