Life

Дубай шоколадны эрэлтээс үүдэн пистачио самрын хомсдол үүсжээ

TikTok тренд “Дубай шоколад” гэгдэх цөцгийтэй ногоон пистачио самар буюу ангаахай самраар дүүрсэн шоколадан амттан нь дэлхий дахинаа эрэлт өндөртэй болсон. 

Уг амттаны богино бичлэгийг TikTok платформд хэдэн зуун сая удаа үзжээ. Үүнээс улбаалан дэлхийд пистачио самар буюу ангаахай самрын хомсдол үүсчээ. Ангаахай самар нь голлон АНУ болон Иранд тариалдаг. CG Hacking компанийн самар арилжаалагч Жайлс Хакингийн мэдээлснээр, ангаахай самрын үнэ нэг фунт нь жилийн өмнө 7.65 ам.доллар байсан бол одоо 10.30 ам.доллар болж өссөн байна. 

Дубай шоколадны тренд нь сүүтэй шоколад, kataifi нэртэй үйрмэг болон ангаахай самрын кремийн дүүргэлтийг нэгтгэсэн шоколадны хавтангаар эхэлжээ. Энэхүү шоколадыг АНЭУ-д худалдаалдаг Fix гэх тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч бүтээсэн бөгөөд “Can’t Get Knafeh of It” гэх нэр өгсөн нь уламжлалт Араб амттан “кнафе”-гаас үндэслэсэн хэлбэр юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button