Технологи

Энэтхэгийн өсвөр насны гурван хүү давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээжээ

2025 оны Earth Prize шагналын эзнээр давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээсэн Энэтхэгийн өсвөр насны гурван хүү тодорсон юм.

The Earth Foundation сангаас жил бүр $100,000 зарцуулдаг энэ шагнал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчинд ээлтэй бүтээлийг урамшуулах зорилготой байдаг. Друв Чаудхари, Митран Ладханиа, Мридул Жайн нар Энэтхэгийн Индаур хотод амьдардаг, эцэг эх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг хүүхдүүд юм байна.

Тэд давсаар ажилладаг Thermavault гэж нэрлэсэн хөргөгчөө зохион бүтээж, энэ оны Earth Prize уралдаанаас $12,500-ын шагнал хүртсэн байна. Одоо тэд 200 ширхэг хөргөгч үйлдвэрлэж, 120 эмнэлэгт хэрэглүүлж туршихаар төлөвлөжээ.

Хэрвээ амжилттай болбол вакцинаас гадна бусад эм тариа, донорын эд эрхтнийг хүртэл тээвэрлэхэд ашиглаж болох юм байна. Эхний туршилтаар Thermavault нь вакциныг 10-12 цагийн хугацаанд тохиромжтой нөхцөлд хадгалж чаджээ.

Өсвөрийн зохион бүтээгчид интернэтээс 150 төрлийн давсны мэдээлэл цуглуулж, эдгээрээс хамгийн өндөр үр дүнтэй 20 давсыг сонгож байжээ.

Эцэст нь тэд аммонийн хлорид орчныхоо температурыг Цельсийн 2-6 хэмд байлгаж чаддагийг олж тогтоосон байна. Энэ нь ихэнх вакцинд тохиромжтой хадгалах нөхцөл юм. Үүн дээр барийн гидроксидын октахидратыг нэмснээр Цельсийн 0 хэмээс доош хөргөлтийг үүсгэж чаджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button