Uncategorized

Илон Маск шинэ мэндэлсэн хүүхдээ хүмүүсээс нуухын тулд ээжид нь $15 саяыг санал болгосон тухай мэдээлжээ

зураг

Хүүхдийн зохиолч, сошиал инфлүнсэр Эшли Сэнт Клэр өнгөрсөн хоёрдугаар сард тэрбумтан Илон Маскийн хүүг төрүүлсэн, эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анх удаа олон нийтэд мэдээлж байв.

26 настай тэрбээр тухайн үед хүүхдээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Нью-Йорк мужийн шүүхэд гомдол гаргаж байжээ.

Тэгвэл Маскийн 13 дахь хүүхэдтэй холбоотой маргааны талаар The Wall Street Journal сонин зарим баримт олж авснаа өчигдөр мэдээлсэн байна.

Уг мэдээнд өгүүлснээр хүүхдийн эцэг тогтоох шинжилгээний хариу 99.9999 хувийн магадлалтай таарсан гэнэ.

Бас хүүхдийн нэр Ромулус болох, төрсний гэрчилгээн дээр нь Маскийн нэр бичигдээгүй талаар дурджээ.

Ромулус бол домогт өгүүлснээр эртний Ромын эзэнт гүрний анхны хааны нэр юм.

“The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн зүйлийн талаар Маск ямар нэг тайлбар өгөөгүй ч мэдээнийх нь холбоосны дор “TMZ >> WSJ” гэж бичин бухимдлаа илэрхийлсэн байна.

TMZ бол Америкийн алдартай шар хэвлэл тул эх сурвалжийг тэр шар хэвлэлтэй адилтгасан нь энэ бололтой.

зураг

Маск хүүхэд төрсний дараа Клэрт өөрийгөө улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан ерөнхийлөгч Трампын дараа хорлогдож болзошгүй хоёр дахь хүн болоод байгаа тул аюулгүй байдлын үүднээс энэ асуудлыг олон нийтээс нууцлахыг гуйж байжээ.

Үүнийхээ төлөө Эшлид нэг удаа $15 сая, сар бүр $100,000 төлөх санал тавьж байсан гэнэ.

Гэхдээ инфлүнсэр бүсгүй үүнийг зөвшөөрвөл хүүхдээ “хууль бус” гэж үзсэнээс ялгаагүй, бас Маскийг нас барсан тохиолдолд өв залгамжлах эрхгүй болно гэсэн үндэслэлээр уг саналд татгалзсан хариу өгсөн юм байна.

Эшлийн хүү батлагдвал 53 настай Илон Маск дөрвөн эмэгтэйгээс төрсөн 13 хүүхдийн эцэг болж байгаа юм.

Back to top button