Life

Японы хүн ам түүхэндээ байгаагүй хэмжээгээр хорогджээ

2024 оны аравдугаар сард Япон улсын хүн амын тоо 120.3 сая байсан нь өмнөх жилээсээ 898,000-аар буурсан үзүүлэлт болсон байна.

Энэ нь уг тооллогыг явуулж эхэлсэн 1950 оноос хойших хамгийн огцом бууралт болжээ. Японд байнга оршин суудаг гадаадын иргэдийг оролцуулахад хүн амын тоо 123.8 сая болсон нь өмнөх жилээсээ 550,000-аар буурсан үзүүлэлт болсон байна. Япон улсын хүн ам сүүлийн 14 жил тасралтгүй буурчээ.

14 хүртэл насны хүүхдийн тоо 343,000-аар хорогдож, 13.83 саяд хүрсэн нь нийт хүн амын 11.2 хувь болж, түүхэнд доод түвшиндээ хүрсэн байна. Эсрэгээрээ 65-аас дээш насны иргэдийн тоо 17,000-аар нэмэгдэж, 36.24 сая буюу нийт хүн амын 29.3 хувьд хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ажил хөдөлмөрийн насны буюу 15-64 насны иргэдийн тоо 224,000-аар хорогдож, 73.73 сая буюу нийт хүн амын 59.6 хувийг бүрдүүлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button