Технологи

Эрдэмтэд хүний шүдийг лабораторийн аргаар ургууллаа

Их Британийн Кингс коллежийн судлаачид түүхэнд анх удаа хүний шүдийг лабораторид ургуулж, шүд нөхөн төлжүүлэх эмчилгээний шинэ аргыг нээлээ.

Энэхүү нээлт нь шүдний асуудалтай өвчтөнүүдэд ломбо эсвэл хиймэл суулгацаас өөр хувилбар санал болгож, унасан, алдсан шүдээ дахин ургуулах боломжийг өгөх юм. Тэд хүний буйлнаас шүд нөхөн сэргэж ургахад шаардлагатай эдийг лабораторид гаргаж авсан бөгөөд энэ нь хүний шүдтэй яг ижил бүтэцтэй ажээ.

Заан, аварга загас зэрэг амьтад байгалиасаа шинэ шүд өөртөө дахин ургуулах чадвартай байдаг бол насанд хүрсэн хүний шүд нөхөн төлжиж ургах боломжгүй юм. Шүдний эмчилгээний салбарт бий болж буй энэхүү томоохон нээлтүүд шүдний өвчлөлтэй хүмүүст тус нэмэр болж чадах ч уншигч та бүхэн өөрийн шүдээ хайрлаж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалаарай. Шүд эрүүл бол бие эрүүл.

Холбоотой мэдээнүүд

Back to top button