Технологи

Хиймэл оюун ухаан үр тогтоох эмчилгээнд амжилттай нэвтэрлээ

Хиймэл оюун ухаанд суурилсан бүрэн автомат ICSI системийг ашиглан үр тогтоох эмчилгээг анх удаа амжилттай хийж, эрүүл хүү мэндэлсэн тухай олон улсын эрдэмтдийн баг мэдээллээ.

Тус AI систем нь үр тогтоох эмчилгээний 23 алхмыг хүний оролцоогүйгээр гүйцэтгэсэн бөгөөд энэ нь нөхөн үржихүйн анагаах ухаанд шинэ үе эхэлж байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан эмч нарын хэлснээр уг систем нь өндөр нарийвчлалтай, алдаагүй ажилласан нь анхаарал татаж байгаа аж.

Гэсэн ч мэргэжилтнүүд ёс зүйн болон хариуцлагын зохицуулалтыг анхаарах шаардлагатайг сануулж байна. Хиймэл оюун ухааныг хүний амьдралтай холбогдох эмчилгээнд ашиглах нь шинжлэх ухааны томоохон сорилт болоод байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button