Технологи

ChatGPT одоогоос хэрэглэгчтэй хийсэн бүх харилцан яриагаа эргэн санадаг боллоо

ChatGP өөрийн ой санамжтай болж, түүнд өмнө нь ярилцсан зүйлсээ санахыг шаардах шаардлагагүй боллоо

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “ChatGPT одоогоос хэрэглэгчтэй хийсэн бүх харилцан яриагаа эргэн санадаг боллоо. Ийнхүү илүү ашиглахад үр өгөөжтэй, илүү хувийн шинж чанартай болж байна” гэж мэдэгджээ. Ингэснээр түүнээс өмнө нь ярилцсан зүйлсээ санахыг шаардах шаардлагагүй болж, өөрийн ой санамжтай болжээ.

Хиймэл оюун ухаантай хувийн мэдээллээ хуваалцахаас зайлсхийдэг хүмүүст зориулан, OpenAI илүү уян хатан хэрэглэх нөхцөлийг санал болгож байна. Тухайлбал, та санах ойг нь унтраах боломжтой ба өмнө нь ярилцсан зүйлсийг ой санамжаас нь устгах боломжтой аж. Мөн “Temporary Chat mode”-ийг юуг ч санаж хадгалахгүй байхаар түр горим ашиглан ChatGPT ашиглах боломж бүрдүүлжээ

Холбоотой мэдээнүүд

Back to top button