Технологи

Усан доорх хамгийн урт авто замын туннелийг барьж эхэлжээ

Хятадад бүтээсэн хонгил ухагч төхөөрөмжийг Жянсү мужийн Наньтун хотын Хаймэнь дүүрэг дэх Хөх мөрний тэнгист цутгадаг хэсэгт амжилттай ажиллуулж эхэлжээ. Ингэснээр Хөх мөрний ёроолоор туннель тавих ажил эхэлж байгаа бөгөөд уг туннель ашиглалтад орсноор усан доогуур туннель ухагч машин ашиглан барьсан дэлхий дээрх хамгийн урт авто замын хонгил болох юм.

Туннелийг Жянсү муж дахь Хөх мөрний адагт барих бөгөөд Наньтун хотын Хаймэн дүүргийг Сүжөү хотын Тайкан хоттой холбоно. Тус туннель хоёр чиглэлийн зургаан эгнээтэй бөгөөд тээврийн хэрэгслүүд цагт 100 км-ийн хурдтай зорчих ажээ.

Туннель ухагч төхөөрөмжөөр ухаж гаргах хэсгийн урт нь 9315 метр байх бол хамгийн гүн хэсэг нь Хөх мөрний усны түвшнээс 75 метрийн дор байна. Уг туннелийг хэт өндөр усны даралттай, хэт гүнзгий хэсэгт, хэт урт зайд тавьж байгаагаараа онцлог юм. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button