Г.Гоут 200 м-ийг 19.84 секундэд туулжээ
Австралийн ойрын зайн гүйлтийн тамирчин, 17 настай Гоут Гоут Перт хотноо болсон Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 200 м-ийн уралдаанд 19.84 секундэд барианд орсноор алтан медаль хүртжээ. Энэ нь дээд амжилтын номонд бичигдэхээр үзүүлэлт боловч түүний гүйлтэд салхи нөлөөлсөн тул албан ёсоор бүртгээгүй байна.

Энэ амжилтаараа Г.Гоут 200 м-ийн зайд хамгийн хурдан гүйсэн 20-иос доош настай гүйгчдийн хоёрдугаарт бичигдсэн бөгөөд Олимпын аваргууд болох Усэйн Болт, Жастин Гэтлин, Летсиле Тебого нарын тухайн насны ангилалд үзүүлсэн амжилтуудаас давжээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт 100 м-ийн зайд хоёр ч удаа 10 секундээс дотогш хугацаанд гүйснээр Австралийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 20-иос доош насны ангиллын тэмцээнд түрүүлсэн боловч мөн л салхины нөлөөг харгалзан дээд амжилтын номонд бүртгээгүй юм.