Instagram iPad-д зориулсан хувилбар хөгжүүлж эхэлжээ

Meta компани олон жилийн турш iPad хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн Instagram-ийн тусгай хувилбарыг хөгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл ил болжээ. Өнөөг хүртэл iPad хэрэглэгчид зөвхөн iPhone-д зориулсан хувилбарыг томруулсан хэлбэрээр ашигласаар ирсэн нь хэрэглэхэд тийм ч таатай байдаггүй хэмээн шүүмжлэл дагуулдаг байв.
“The Verge” сайтад мэдээлснээр, Meta компанийн дотоод эх сурвалжууд iPad-д зориулсан бие даасан Instagram аппликейшнийг хөгжүүлж буйг баталсан байна. Тус хувилбар нь том дэлгэцэнд илүү оновчтой, хэрэглэгчдэд ээлтэй интерфэйстэй байхаар төлөвлөгдөж байгаа аж.
Гэсэн ч одоогоор Meta компани энэхүү хөгжүүлэлтийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд аппликейшний шинэчлэлтийг танилцуулах тов гараагүй байна. Харин хэрэглэгчид олон жилийн турш тавьж ирсэн хүсэлтийн хариу одоо биелэлээ олж эхэлж буйд баяртай байгаа аж.