Дуу хөгжимУрлаг
G-Dragon өөрийн дууг сансрын уудамд илгээнэ
Өмнөд Солонгосын од G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. Microsoft Azure OpenAI-ийн Sora сервис, Galaxy Corporation компани, шинэ технологийн KAIST хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм.

Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн The Beatles хамтлагийн дууг сансарт явуулсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм.
G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавьж байлаа.