БНХАУ Холливудын киноны импортыг хязгаарлана
БНХАУ АНУ-ын тарифын эсрэг дахин хариу арга хэмжээ авч Холливудын киноны импортыг хязгаарлах шийдвэр гаргалаа. БНХАУ-ын эрх баригчид тус улсад гаргахыг зөвшөөрсөн АНУ-ын киноны тоог “тодорхой хэмжээгээр бууруулна” гэж мэдэгджээ.

“АНУ-ын засгийн газар БНХАУ-д ногдуулах тарифыг урвуулан ашигласан нь дотоодын үзэгчдийн америк кино үзэх сонирхлыг улам бүр бууруулж байна” гэж БНХАУ-ын кино захиргааны мэдэгдэлд дурдсан байна.
Дээрх шийдвэрийн дараа Нью-Йоркийн арилжаагаар АНУ дахь салбарын компаниудын хувьцааны ханш буурсан байна.
БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын кинонд шууд хориг тогтоогоогүй ч “Худалдааны дайн”-д АНУ-ын үйлчилгээний салбарыг онилж болзошгүй гэсэн дохио өглөө. БНХАУ нь кино урлагийн дэлхийн хоёр дахь том зах зээл учраас АНУ-ын хувьд чухал зах зээл байсаар ирсэн юм. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эрх баригчид америк кинонууд Коммунист намын үнэт зүйлстэй нийцэхгүй байна гэх шалтгаанаар кино театрууддаа гаргах эрхийг хязгаарласаар байгаа аж.