БизнесХөрөнгийн зах зээл

Iphone 3500 ам.доллар хүртэл үнэ нь өсөх магадлалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Apple компани шинэ тарифаас зайлсхийж, гар утаснуудаа АНУ-д үйлдвэрлэж, олон мянган ажлын байрыг бий болгоно гэж үзэж байна.

Харин технологийн шинжээчид эсрэг байр суурьтай байна. Wedbush санхүүгийн үйлчилгээний фирмийн шинжээч Дэн Айвес iPhone гар утсыг АНУ-д үйлдвэрлэвэл 3500 ам.долларын үнэтэй болно гэж мэдэгджээ. Учир нь одоо Азид ашиглагдаж буй үйлдвэрлэлийн маш нарийн төвөгтэй экосистемийг хуулбарлах шаардлагатай болно гэж үзсэн байна. Өндөр тариф ногдуулах шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа энэ үед хувцаснаас эхлээд цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг АНУ-ын иргэд голчлон үүрч магадгүй байна.

“Нийлүүлэлтийн сүлжээг Баруун Виржиниа, Нью Жерси муж улсууд дахь үйлдвэрүүдэд авчирвал iPhone гар утас дунджаар 3500 долларын үнэтэй болно. Apple нийлүүлэлтийнхээ сүлжээний дөнгөж 10 хувийг АНУ руу шилжүүлэхэд 30 орчим тэрбум ам.долларын зардал гарч, гурван жилийн хугацаа шаардагдах болно” гэж Д.Айвес ярьсан байна.

Apple компани өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл оюуны үйлдвэр барихаар АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдээд буй

Холбоотой мэдээнүүд

Back to top button