Apple -ийн хувьцааны ханш түүхэн дэх хамгийн өндөр дүнгээрээ унаад байна
Дональд Трамп БНХАУ, Вьетнам, Энэтхэг зэрэг “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний гол улсуудад тариф тогтоохоор шийдвэрлэснээр тус компанийн хувьцааны ханш сүүлийн дөрвөн өдрийн арилжаагаар 23 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 770 тэрбум ам.доллар арчигдаад байна.

Тус компанийн хувьцааг зарах хөдөлгөөн эрчимжиж, 2000 оноос хойших арилжааны хамгийн тааруу өдрүүдээ үдлээ. Түүнчлэн “S&P 500 Index”-д зах зээлийн үнэлгээгээрээ “Microsoft”-ийн ард бичигдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхий даяар хэрэгжүүлж буй шинэ тарифын бодлого технологийн салбарт хүчтэй дарамт үзүүлж байгаа ч хамгийн их хохирлыг “Apple” амсаж байгаа аж.
Хэдий тийм боловч шинжээчид тус компанийн орлогын төсөөллийг эергээр харсан хэвээр байна. Мөн “Bank of America” энэхүү уналтыг “Apple”-ийн хувьцааг “худалдан авах таатай боломж” гэж тодорхойлжээ.
Үүнээс гадна БНХАУ-аас хамаарлаа бууруулж буй тус компани өнгөрсөн онд Энэтхэгээс 17.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий “iPhone” гар утас татсаныг БНЭУ-ын Технологийн сайд мэдэгдлээ.