Life

Нью-Йорк дэлхийн хамгийн чинээлэг хотоор тодорчээ

“Henley & Partners” зөвлөх компаниас гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин тэргүүлжээ. Тус хот 384 500 чинээлэг оршин суугчтай бөгөөд тэдний 66 нь тэрбумтнууд ажээ. 

Жагсаалтын хоёрдугаарт Сан-Франциско хот Цахиурын хөндийн хамт бичигджээ. Энд 342 мянган чинээлэг хүн оршин суудаг байна. Сан-Франциско хот мөн тэрбумтнуудын тоогоор /82/ тэргүүлсэн байна.

Хамгийн чинээлэг хотуудын жагсаалтын эхний 10-т Токио (292 300 чинээлэг оршин суугч, 18 тэрбумтан), Сингапур (242 400 чинээлэг оршин суугч, 30 тэрбумтан), Лос-Анжелес (220 600 чинээлэг оршин суугч, 45 тэрбумтан), Лондон, Парис (160 100 чинээлэг оршин суугч, 22 тэрбумтан), Хонконг (154 900 чинээлэг оршин суугч, 40 тэрбумтан), Сидней (152 900 чинээлэг оршин суугч, 22 тэрбумтан), Чикаго (127 100 чинээлэг оршин суугч, 25 тэрбумтан) хотууд багтжээ.

Харин хамгийн их өртөгтэй хотоор Монако тодорсон бол чинээлэг оршин суугчдынх нь тоо хамгийн их өссөн хотоор Хятадын Шэньжэнь шалгарчээ. Тус хот 50 800 чинээлэг оршин суугчтай бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд тэдний тоо 142 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button