Сагсан бөмбөгСпорт

Монгол улсад эмэгтэй ази тивийн аварга шалгаруулах "В" дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулагдана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй ази тивийн аварга шалгаруулах “B” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулагдахаар боллоо. Тус тэмцээн энэ сарын 11-13 өдрүүдэд M bank arena-д явагдана. Монгол улсын эмэгтэй шигшээ баг Тайвань, Хонконгийн шигшээ багуудтай цор ганц эрхийн төлөө өрсөлдөх юм.

Манай шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарласан буюу бэлтгэлдээ ханцуй шамлан ороод байгаа билээ. Олон улсын тавцанд өрсөлдөх эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багтаа амжилт хүсье!

🇲🇳 Тэмцээний тоглолтуудын хуваарь:

04/11 ⏰19:00 Тайвань 🆚 Хонконг

04/12 ⏰15:00 Хонконг 🆚 Монгол

04/13 ⏰15:00 Монгол 🆚 Тайвань

Холбоотой мэдээнүүд

Back to top button