Инстаграм 16-гаас доош насны хүүхдүүд шууд дамжуулалт хийхийг хориглоно
Нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ Meta компани танилцууллаа. Ингэснээр 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр Instagram дээр шууд дамжуулалт хийхийг хориглосон байна.

Mөн Facebook, Messenger дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж байгаагаа мэдэгджээ. Нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийн амьдралд нөлөөлж байгаатай холбоотой шүүмжлэл нэмэгдэж байгаа энэ үед эцэг эхчүүдэд хүүхдийнхээ цахим орчинд хийж буй зүйлсийг хянах нэмэлт боломжийг бүрдүүлэх зорилгоор Meta есдүгээр сараас Instagram дахьөсвөр насныхны хаягтай холбоотой хөтөлбөрөө эхлүүлсэн юм.
Үүний дагуу 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхээсээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд “Instagram Live” хийхийг хориглоно. Мөн мессежээр ирсэн “нүцгэн зургийг бүдгэрүүлдэг функцийг унтраах” зөвшөөрөл тэдэнд хэрэгтэй гэж Metaгийн блогт бичжээ.