АНУ цагаачид, виз хүсэгчдийн сошиал хаягийг шалгадаг болно
АНУ-ын засаг захиргаа тус улсад нэвтрэх цагаачид, виз хүсэгчдийн сошиал хаягийг шалгадаг болж байгааг өчигдөр зарлажээ. Үүний зорилго нь тухайн хүн антисемитист (жүүдийн эсрэг үзэл) үйл ажиллагаанд оролцож байсан эсэхийг нягтлан шалгах гэнэ.

Трампын засаг захиргаа сүүлийн саруудад Израиль улсын Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцэгч, Палестиныг дэмжигч хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг арга хэмжээ авч эхлээд байгаа. Энэ алхам нь одоо АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй хүмүүс, гадаадын оюутнууд, антисемитист үйл ажиллагаатай холбоотой боловсролын байгууллагад суралцагчдад шууд үйлчилж эхлэх юм байна.
“Дэлхийн алан хядагчдыг өрөвдөж, өмгөөлж буй хүмүүст АНУ-д нэвтрэх орон зай байхгүй” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ. Дээрх шийдвэрийг үг хэлэх эрх чөлөөг боомилсон, цагаачдыг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байгаагаа хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.