БөхСпорт

140 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний бөхийн шинэ барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Тэнүүн Энтертайнмэнт хамтран Монголын хүчтэн хэмээх барилдаан зохион явуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. 

Сүүлийн жилүүдэд уламжлалт бөхийн барилдааны загвараас өөрөөр зохион байгуулж буй барилдаанууд нэмэгдсэн. Алтан цомын барилдаан, Бест баззер барилдаан гэх мэтчлэн шинэ загварын барилдаанууд гарч ирсэн бол одоо бөх сонирхогчид өөрсдөө оролцох бөхчүүдийг санал асуулгаар сонгож зодоглуулдаг барилдаан нэмэгдэж буй нь Монголын хүчтэн юм. 

140 сая төгрөгийн шагналын сантай энэхүү барилдаанд аймаг, цэргийн шилдэг 6 арслан, улсын шилдэг 6 начин, улсын шилдэг 6 харцага болон улсын шилдэг 6 заан оролцох юм байна. Эдгээр цол тус бүрийн шилдэг гэж тодорхойлогдох бөхчүүдийг бөх сонирхогчид өөрсдийн саналаар буюу дараах линкээр дамжуулан сонгон шалгаруулах боломжтой. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe4jfYOGKsLbaAFxUPVAYMGHiX7hcuY6kFpBAvCE4UazGf70A/viewform?fbclid=IwY2xjawJirAdleHRuA2FlbQIxMAABHnFWDmXp1MPoYzG1q4C_aVYwhfh5ZmSjWK_3QgZjpgCvFy0WUUtxzE8ZPzU5_aem_IfFwqTZUAUuUC30aqG2TIA&pli=1

Санал хураалт энэ сарын 10-нд өндөрлөх юм байна. 

Барилдаанд эхлээд аймаг, цэргийн арслангууд цолоор нэг баг болж улсын начингуудтай барилдана. Ялалт байгуулсан нь улсын харцагуудтай барилдаад ялсан баг нь улсын заануудтай өрсөлдөх ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button