Life
Филиппинд хайраас болж шархалсан ажилчиддаа цалинтай чөлөө олгоно

Филиппиний нэгэн компани “heartbreak leave” буюу хувийн харилцааны шалтгаантай сэтгэлзүйн шаналлын үед ажилтнууддаа чөлөө олгохоор болжээ.
Жилд нэг удаа хоёр өдрийн цалинтай чөлөө олгох бөгөөд ажилтнууд хайртай хүнээсээ салсан, хувийн харилцаанд хүндрэл гарсан тохиолдолд ашиглах боломжтой.
Ийм төрлийн чөлөөг зарим хүмүүс тоглоом шиг хүлээн авч болох ч, Филиппинд энэ нь ажилчдын сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг дэмжсэн анхны алхам болж байна. Салалт, гэнэтийн хайртай хүнээс холдох, гэрлэлтийн асуудал зэрэг нь ажлын бүтээмжид бодитоор нөлөөлдгийг сэтгэл судлаачид ч хүлээн зөвшөөрдөг аж.