“When the life gives you tangerines” киноны зураг авалтын газрууд жуулчдын хөлд дарагдаж байна
БНСУ-ын “When the life gives you tangerines” кино нь дэлхий үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Тус киноны нэг хэсэг болох сүмийн өмнө хуримын машин зогсож, цагаан даашинзтай IU буюу Ян Гым Мён найзуудынхаа голд баяр хөөртэй инээмсэглэж, түүний хуучин найз залуу нь алсаас ажиглаж, хуучнаа дурсан чимээгүй инээмсэглэх дүрслэл. Энэ хэсэг нь үзэгчдийн дуртай хэсгүүдийн нэг болсон бөгөөд зураг авалтыг Хойд Кёнсан аймгийн Вэгван хотын Касиль сүмд хийжээ. Одоо энэхүү сүм нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай газрын нэг болоод байгаа юм.

Касиль бол католик сүм. 1895 онд байгуулагдсан. Хамгийн анхны пастор нь Францын санваартан Камиль Пайласс байжээ. Анх таван өрөөтэй жирийн нэг байшинд мөргөл үйлддэг байсан ч сүсэгтний тоо нэмэгдсэн тул 1923 онд шинэ барилга барьсан юм байна. 2003 онд Касиль сүм Хойд Кёнсаны Соёлын өвд бүртгэгджээ.
Neuromanik стилиэр баригдсан, улаан тоосгон энэ сүм Солонгосын дайныг бүрэн бүтэн туулаад гарч ирсэн. Хойд, Өмнөд хоёр Солонгосын цэрэг сүмийг хээрийн эмнэлэг болгон ашиглаж байв. “Амьдрал чамд жүрж өгөхөд” киноны зураг авалт өнгөрсөн жилийн хавар болсон. Одоо орон нутгийн захиргаанаас сүмийн ойролцоо тус кинотой холбоотой, тусгай зураг авалтын хэсэг байгуулж, улам олон жуулчдыг татах ажил хийж байгаа гэнэ.