БизнесХөрөнгийн зах зээл

Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдана

2022 онд үүсгэн байгуулагдсан загвар өмсөгч Хейли Биберийн Rhode брэнд зарагдаж магадгүй талаар цахим орчинд сүүлийн өдрүүдэд шуугиад байна. 

Хейли Бибер JPMorgan Chase, Moelis зэрэг хөрөнгө оруулалтын банкуудаар дамжуулж брэнддээ боломжит худалдан авагч хайж байгаа аж. Rhode нь жилд ойролцоогоор 200 сая ам.долларын орлого олдог гэж брэндийн 2024 оны тайланд дурдсан байдаг. Гоо сайхны салбарт арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ашиг орлогоосоо 4-6 дахин их үнээр зардаг байна. Тэгвэл жилд дор хаяж 200 сая ам.долларын орлого олдог Rhode брэнд 1 тэрбум ам.доллараас дээш үнээр үнэлэгдэх боломжтой ажээ.

Rhode брэнд Хейли Биберийн минимал арьс арчилгаа, гэрэлтсэн нүүр будалт зэргээ танилцуулсан инстаграм дээрх зураг нийтлэлүүдийн ачаар маш хурдан хугацаанд алдартай болсон билээ. Цахим орчинд мөн Хейлигийн Glazed donut skin гэх тренд ч дэлгэрээд байсан юм. Тус брэндийн бүх бүтээгдэхүүн нь амьтан дээр туршаагүй, веган тул харшил, арьсны эмгэгтэй хүмүүст ч тохирдог гэдгээрээ хэрэглэгчдийн дунд ам сайтай байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button