Adidas “Samba” загварын орон зайг эзлэх Nike “Killshot”
Cүүлийн хэдэн жилийн хамгийн эрэлттэй спорт гутал “Adidas”-ийн “Samba” загварын залгамжлагч болж “Nike” компанийн “Killshot”, “Cortez” загварууд гарж ирлээ.

Эдгээр загвар аль аль нь шинэчлэгдэж байгаа тул “Adidas”-ийн алдарт загварын орон зайг эзлэх бүрэн боломжтой юм.
“Шинээр төрсөн” загварын зах зээлд “Adidas”-ийн “Samba” болон “Handball Spezial”, “SL72” зэрэг загварууд ноёрхсон хэвээр байна. Гэвч зах зээлийн судалгааны “Trendalytics” компанийн мэдээлснээр “Samba”-ийн тренд 2024 оны гуравдугаар сард оргилдоо хүрч байжээ. Түүнээс хойш “Google” дээр “Samba”-ийн тухай хайлтын тоо тогтвортой буурсан бөгөөд ирэх гурван сард үргэлжлэн буурах магадлал нь 70 хувьтай гэж үзсэн байна.
Тэгвэл энэ зуур “Nike”-ийн зарим загварууд анхаарлын төвд орж эхэлжээ. Ялангуяа каучукан ултай, компанийн нэрийн хуудас “Swoosh” логог тод харуулсан “Killshot” теннисний гутал эрчээ авч байна.
Энэхүү хоёр загварын тухай “Google” хайлт 2024 оны гуравдугаар сард аль аль нь жилийн өмнөхөөсөө 230 хувиар өссөн дүнтэй байлаа. Харин түүнээс хойш “Killshot”-ийн хайлт үргэлжлэн өссөн нь магадгүй “Zendaya”-ийн тоглосон теннисний сэдэвт “Challengers” кино дээр тус гутал гарсантай холбоотой байж болох юм. “ТikTok” дээр ч мөн “Killshot” хурдацтай түгж, тус гутлыг онцолсон постуудын тоо өмнөх оны мөн үеэс 475 хувиар өссөн байна. Харин үзэлт нь бараг 2000 хувиар нэмэгджээ.