Кино урлагУрлаг

A Minecraft Movie нь BoxOffice-ыг тэргүүлж байна

“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 157 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлж, шинжээчдийн урьдчилсан таамаглалыг эвджээ.

Мөн энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон киногоор тодорсон байна. “Warner Bros. Pictures” компанийн бүтээл “A Minecraft Movie”-г эхний долоо хоногтоо 60 сая долларын ашиг олно гэж салбарын шинжээчид таамаглаж байсан ч 100 орчим сая болгож ахиулаад байлаа. 

Видео тоглоомоос сэдэвлэсэн кинонууд нь үзэгчдийн шимтэн үзэх дуртай жанруудын нэг болоод байгаа бөгөөд “A Minecraft Movie” кино нээлтээ хийснээр бокс-оффисын нийт орлого өсөхөд нөлөөлжээ. “Comscore”-ийн мэдээлснээр, 2025 оны салбарын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар буураад байгаа бөгөөд “A Minecraft Movie”-г гарахаас өмнө 13 хувиар буураад байжээ. Шинжээчид 2025 оны эхний улирлыг “кино урлагийн түүхэн дэх цөөн үзэгчтэй улирал” гэж тодорхойлж байна. 2024 оны гуравдугаар сард “Dune: Part Two”, “Kung Fu Panda 4” зэрэг томоохон кинонууднээлтээ хийж байсан бол 2025 оны эхний улиралд их хэмжээний орлого олсон томоохон бүтээлүүд гараагүй юм.

Харин ирэх тавдугаар сарын 2-нд “Disney”-н “Thunderbolts”, тавдугаар сарын 23-нд “Paramount”-ын “Mission: Impossible – The Final Reckoning”, зургаадугаар сарын 27-нд “Warner Bros”-ын “F1” зэрэг бүтээлүүд тус тус нээлтээ хийх тул энэ оны хоёрдугаар улирал илүү өндөр ашиг орлого авчирна гэж салбарынхан найдаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button