Шатаар өгсөх чадвартай цахилгаан тэргэнцэр бүтээжээ
Японы “Lifehub Inc” гарааны компани хэрэглэгчдэд шатаар өгсөх, буух, галт тэрэг, автобусанд бусдын тусламжгүйгээр суух боломжийг олгодог цахилгаан тэргэнцрийг 2026 онд худалдаанд гаргахаар болжээ. Мөн урсдаг шатаар зорчдог загварыг бүтээхээр төлөвлөж байна.

Тус тэргэнцэр нь хавтгай гадаргуу дээгүүр явах дөрвөн дугуйтайгаас гадна шат болон налуу, тэгш бус газраар явах зориулалттай гинжит замтай ажээ. “Avest” хэмээн нэрлэсэн уг тэргэнцэр нь 40 хэмийн налуу шатаар өгсөх, буух үед суудлын өнцгийг тохируулдаг бөгөөд бүтэн цэнэгээр 40 км зайг туулах чадалтайбайна.
Энэхүү тэргэнцэртэй төстэй шатаар авирах тэргэнцрүүд хэдийн худалдаанд гарсан боловч тэдгээрийн ихэнх нь хойшоо харан өгсдөг гэж “Lifehub” мэдэгджээ. Тус компани 1.5 сая иен буюу 10 мянганам.долларын үнэтэй 50 ширхэг тэргэнцрийг эхний ээлжид худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Японд цахилгаан тэргэнцрийг борлуулалтын татвараас чөлөөлдөг.
Токиод төвтэй тус компани мөн хэрэглэгчдэд бусдын тусламжгүйгээр урсдаг шатаар зорчих боломжтой шинэ тэргэнцрийг бүтээж байгаа нь дэлхийн анхны ийм тэргэнцэр болно гэж мэдээлжээ.