Life

Хачигт халдвар хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хачигт халдвар ихээр бүртгэгддэг. Манай орны хувьд ой хээрийн бүс элбэг. Иргэд дулааны цагт ой мод, хээрийн бүсээр аялж зугаалж, салхилах үедээ хачигт хазуулан халдвар авдаг. Хачиг нь агаарын температур +7 градус хүрэхэд гарч ирдэг. Хэрэв хазуулсан тохиолдолд хүн, амьтанд цусанд вирусээр дамждаг бөгөөд хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг.

Хачигт хазуулсны дараа ихэвчлэн 3-21 хоногийн нууц үед бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Иймд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танд хүргэж байна.

  • 📌Ой мод, өвс ургамал ихтэй газраар явахдаа урт ханцуйтай цамц, өмд, малгай өмсөх.
  • 📌Хачиг үргээгч цацлага хэрэглэх.
  • 📌Гадаа байгалийн орчноос ирсний дараа биеэ сайтар шалгаж, хачиг байгаа эсэхийг нягтлах. Бага насны хүүхдийн хувцас биед нарийн үзлэг хийх хэрэгтэй. Хэрэв хачигт хазуулсан бол аль болох хурдан хугацаанд хачгийг зөв аргаар авах, шаардлагатай бол эмчид хандах.

Холбоотой мэдээнүүд

Back to top button