"Meta" Llama 4 хиймэл оюун ухааны дэвшилтэт загвараа танилцууллаа

Meta компани хиймэл оюун ухааны дэвшилтэт загвар болох Llama 4-ийг танилцууллаа. Гэвч тус компанийн мэдэгдсэнээр уг загвар нь Meta-ийн хөгжүүлж буй хамгийн хүчирхэг, хамгийн дэвшилтэт загвар биш аж. Llama 4 Behemoth хэмээх загвар одоогоор сургалтын шатандаа явж байгаа бөгөөд хиймэл оюуны зах зээлд тэргүүлэх чадамжтай байна хэмээн тус компани мэдэгдээд буй.
Харин Llama 4 нь “шинэ загваруудын багш” болох чадвартай гэжээ. Llama 4 нь шинэ түвшний логик сэтгэлгээ, үйлдэл хийх чадвартай хиймэл оюуны агентуудыг ажиллуулахад туслах бөгөөд эдгээр агентууд нь интернэтээр хайлт хийх, хэрэглэгчид болон бизнесүүдэд хэрэгтэй олон ажлуудыг гүйцэтгэх боломжтой гэж Meta-ийн бүтээгдэхүүний захирал Крис Кокс гуравдугаар сард хэлсэн байна.
Хэрэглэгчид Llama 4 Scout болон Llama 4 Maverick гэсэн хоёр шинэ загварыг WhatsApp, Messenger, Instagram Direct, эсвэл Meta AI вэбсайт дээр ашиглаж үзэх боломжтой болсон байна.
“Бидний зорилго бол дэлхийн тэргүүлэх хиймэл оюуныг бүтээж, нээлттэй эх хэлбэрээр түгээж, хүн бүрт хүртээмжтэй болгох юм” хэмээн Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг дурджээ.