Өмнөд Солонгосын хоёр компани бэлэн гоймонгийн үнийг нэмлээ

Өмнөд Солонгосын хүнсний үйлдвэрлэлийн “Пальдо” компани ирэх долоо хоногоос эхлэн бэлэн гоймон болон ундааны үнээ нэмэгдүүлэх гэж байгаагаа зарлалаа. Бүтээгдэхүүний найрлагад ордог бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэн нь ийнхүү үнэ нэмэх гол шалтгаан болжээ.
Нийт тус компанийн 31 нэр төрлийн бэлэн гоймон, 11 төрлийн ундааны жижиглэнгийн үнэ 7.6-7.8% нэмэгдэхээр байна. “Пальдо” компани хамгийн cүүлд 2022 онд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байсан юм. Тус компанийн хувьд бүтээгдэхүүний орц найрлаганд орох түүхий эдийн үнэ өсөж, үүнээс шалтгаалан тээвэр, дэд бүтцийн зардал нэмэгдэн, ажиллах хүчний хөдөлмөрийн хөлс ч нэмэгдсэн нь үнэ нэмэгдүүлэх гол шалтгаан болсныг албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Тус компанийн гол өрсөлдөгч болох “Нонгшим” компани өнгөрсөн сарын 17-ны өдрөөс эхлэн 14 нэр төрлийн бэлэн гоймонгийн үнийг дунджаар 7.2%, хөнгөн зуушны гурван бүтээгдэхүүний үнийг 7.4% тус, тус нэмсэн юм.