Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Ингэснээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Ингэснээр 60 хоногийн дотор Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус сонгуулийг явуулах ёстой боллоо. Сонгууль зургаадугаар сарын 3-нд болох төлөвтэй байна.
12 дугаар сарын 3-нд Үндсэн хууль зөрчин онц байдал зарлаж, Үндэсний Ассамблейд цэргүүдийг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр Юн Сог Ёлийг огцруулах тухай шийдвэрийг сөрөг хүчнийхэн олонх болж буйҮндэсний Ассамблей 12 дугаар сарын дундуур гаргасан юм. Харин Юн Сог Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ.
Үндсэн хуулийн цэц эцсийн сонсголын дараа ерөнхийлөгчийг огцруулах тухай шийдвэрийг гаргахад 38 хоногийг зарцуулсан нь ийм шийдвэрийг хамгийн урт хугацаанд гаргасан тохиолдол болжээ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ро Му Хён, Пак Гын Хэ нарт холбогдох шийдвэрийг гаргахад 14 ба 11 хоног зарцуулж байлаа.