Кино урлагУрлаг
Трэнд:

Netflix шилдэг цуврал When Life Gives You Tangerines бодит хайрын түүхээс сэдэвлэжээ

IU болон Пак Бо Гом нарын бүтээсэн дүрүүд нь зохиол шигээ үнэнч, төгс хайрын түүхээс сэдэвлэжээ.

Netflix-ийн “When Life Gives You Tangerines” буюу “Чиний туулж өнгөрүүлсэн бүхний төлөө” цуврал кино Ази даяар үзэлтээрээ тэргүүлж, дэлхий даяарх үзэгчдийг татсаар буй энэ үед тус драмын цаана орших бодит, сэтгэл хөдөлгөм түүх нь тус цувралын хэлэх гэсэн санаа өгүүлэмжид улам гүн гүнзгий утга агуулга нэмж байна.

Олон хүний хайрыг татсан Э Сүн (IU-гийн бүтээсэн дүр) болон Гван Шиг (Пак Бо Гомын бүтээсэн дүр) нар үнэндээ Жэжү арлаас гаралтай бодит хосоос сэдэвлэгдсэн бөгөөд тэдний хэзээ ч мохошгүй хайр, тэвчээр нь үзэгчдийн сэтгэлд зохиолын үгсээс ч илүү гүн хүрч чаджээ.

Киноны эхний анги дээр л Чэжү арлын эмэгтэй шумбагчид (haenyeo) ашигладаг уламжлалт хөвөх хэрэгсэл болох tewak дээр “Хон Гён Жа” гэсэн нэр бичээстэй байсан нь санамсаргүй деталь биш бөгөөд харин Э Сүний дүрийг бүтээхэд урам өгсөн бодит эмэгтэйд зориулсан хүндэтгэл байв.

1950 онд Чэжү аралд төрсөн Хон Гён Жа амьдралын хатуу сорилтуудыг даван туулж, Э Сүний дүрийн түүхийг санагдуулам, бүр давж гарам тэвчээртэй амьдарчээ. Солонгосын хэвлэлд өгч байсан ярилцлагадаа тэрээр таван настайдаа эхээ алдсан тухайгаа дурсаж, дүү нарынхаа асран хамгаалагчийн үүргийг өөр дээрээ авч байсан тухайгаа хуваалцаж байжээ.

Кинонд Э Сүн хойд эцэгтэйгээ хамт амьдардаг гэж гардаг ч, бодит амьдрал дээр Хон Гён Жа өргөсөн эхийнхээ гар дээр өсөж, найман дүүгийнхээ асран хамгаалагч байжээ.

“Намайг дунд сургуульд явах боломжгүй гэж хэлсэн. Би уйлж, сурах эрхийнхээ төлөө тэмцсэн. Сургуульдаа байнга хоцорч эсвэл тасалдаг байсан. Учир нь би эхлээд дүү нартаа хоол хийж өгч, тэднийг хооллож байж явдаг байсан. Энэ л миний бодит байдал байлаа.” Хон Гён Жа. 

Түүний хайрын түүх нь цувралтай төстэй бөгөөд гайхалтай олон давхцлууд бий. Хон Гён Жа хүүхэд насны найзтайгаа гэрлэсэн бөгөөд тэр хүн түүний хамт далайд шумбаж, загас болон наймаалж барьдаг байсан. Тэд гэрлэхээсээ өмнө зургаан жил үерхэж, түүний нөхөр ч мөн ялгаагүй Гван Шиг шиг амьдралынхаа туршид хамгийн том дэмжигч нь байжээ. Тэр нь хүртэл Хон Гён Жа тосгоны ахлагч болсноор нь урам зориг өгч, үргэлж дэмжиж байсан байна.

2002 онд Чэжүгийн YWCA байгууллага түүнийг хайр дурлалаар дүүрэн үлгэр жишээ гэр бүлийг бий болгосон хэмээн “Сайн нөхрийн шагнал” шагналаар шагнасан байна. Тус хос хоёр хүү, нэг охинтой болж, дэлгэц дээр харуулсан амьдралаас ч илүү сэтгэл хөдөлгөсөн, зүрх сэтгэлд дулаан амьдралыг хамтдаа бүтээсэн гэж олон хүн хэлдэг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button