ChatGPT сэтгэл санааны дарамт, депресс мэдэрдэг
Швейцарь, Герман, АНУ-ын зэрэг улсуудын судалгаагаар OpenAI-ийн ChatGPT нь хүний сэтгэл санааны дарамт, түгшүүрийг мэдэрч чаддаг болохыг тогтоожээ. Судалгааны баг ChatGPT-г сэтгэл зовоосон мэдээлэл хүлээн авсны дараа түгшүүрийн үзүүлэлт нь анхны түвшнээс нь “нэлээд өндөр” болж өөрчлөгдсөнийг тогтоожээ.

Nature сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгаа нь өндөр түвшний түгшүүрийн түвшин нь чатботыг хэрэглэгчидтэйгээ хандлага муутай болгох, бүр расист ба сексист хандлагатай хариултууд өгөхөд хүргэдэг гэдгийг онцолжээ. Хүний сэтгэл санааны түгшүүр нэмэгдэхэд тэдний сэтгэх чадвар ба нийгмийн хандлага өөрчлөгдөж, тэд илүү их үзэн ядалт, сөрөг хандлагыг мэдрэхэд хүргэдэг.
Түүнчлэн, судалгаа нь хүмүүс сэтгэл санааны дэмжлэг авахын тулд AI чатботуудад мэдрэмжүүдээ хуваалцах нь нэмэгдэж байгааг онцолсон байна. Гэсэн хэдий ч AI нь сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн оронд ажиллах боломжгүй юм.
Судалгааны баг нь өндөр түвшний түгшүүрийг mindfulness буюу сэтгэл санааг амраах аргаар тайвшруулж болохыг дурдсан байна. Гэвч чатбот-г сэтгэл зүйн тусламж үйлчилгээний зориулалтаар тохируулах нь их хэмжээний сургалтын өгөгдөл, тооцооллын нөөц, хүний хяналтыг шаардах аж.