Японы хоолны сүлжээ Sukiya хоолонд нь шавж олдсоноос үүдэн 2,000 салбараа хаана
Японы алдартай түргэн хоолны сүлжээ Sukiya, энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн дөрвөн өдрийн хугацаанд Японы бүх салбаруудаа хаах шийдвэр гаргалаа. Үүний шалтгаан нь сүүлийн үед хэрэглэгчид хоолноосоо хулгана, шавж олсонтой холбоотой юм.

Sukiya нь Zensho Holdings компанийн эзэмшдэг, Японы хамгийн том махан хоолны сүлжээ бөгөөд 1-р сард miso шөлөнд хулгана орсон тохиолдол гарсан. Үүний дараа Zensho компанийн хувьцаа 7%-иар буурсан байна. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт, Токио хотын урд хэсэгт байрлах нэг салбарын үйлчлүүлэгчийн хоолонд шавж орсон гэх мэдээлэл гарчээ.
Тиймээс Sukiya нь япон дах бүх салбаруудаа 3-р сарын 31-ний өглөөний 08:00 цагаас 4-р сарын 4-ний өглөөний 08:00 цаг хүртэл хаахаар шийдсэн байна. Харин худалдааны төвүүдэд байрлах хэд хэдэн салбар хэвийн ажиллах болно.
Sukiya-ийн албан ёсны мэдэгдэлд, “Бид энэхүү тохиолдолыг маш ноцтойгоор хүлээн авч байгаа бөгөөд хэрэглэгчидээсээ гүн уучлалт гуйж байна” гэжээ.
Sukiya нь 2024 оны эцсийн байдлаар Японд 1,965 салбар ажиллуулж байгаа бөгөөд энэ нь өрсөлдөгч компаниуд болох Yoshinoya (1,250 салбар) болон Matsuya (1,100 салбар)-уудаас илүү тоо юм. Мөн сүлжээ нь Хятад, Зүүн Өмнөд Ази, Латин Америк зэрэг бүс нутгуудад 650 орчим гадаад салбартай.