БизнесЭдийн засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосон. Ингэснээр өнөөдрөөс  эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  792 мянга болж нэмэгдэж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өссөнөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байсан. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа  нэмэгдсэн. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button