Технологи

Туршилтын пуужин хөөрснөөсөө 30 секундын дараа унажээ

Германы Isar Aerospace компани өнгөрсөн 3-р сарын 30-нд Норвегийн Андойя сансрын буудлаас Spectrum пуужины туршилтаа хөөргөсөн ч 30 секундын дараа пуужин нь тэнхлэгээсээ гажиж, далайд унасан байна.

Тус компанийн удирдлагууд энэхүү туршилтыг амжилттай гэж үзэж байгаа бөгөөд нислэгийн төгсгөлийн системийг шалгах, олон чухал мэдээлэл цуглуулах боломжтой байсан гэж тайлбарлажээ. Spectrum пуужин нь жижиг болон дунд оврын хиймэл дагуулуудыг сансарт гаргахад зориулагдсан хоёр шаттай хөөргөх хэрэгсэл юм.

Ирээдүйн туршилтуудад олж авсан мэдээллүүд нь нислэгийн төлөвлөлт болон технологийн сайжруулалт хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж компанийнхан үзэж байна. Isar Aerospace компани дараагийн пуужингуудаа үйлдвэрлэж, цаашдын туршилтдаа амжилт олохоор төлөвлөж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button