LifeСпортХөл бөмбөг

Норвегийн клуб шилдэг тоглогчоо дөрвөн сетка өндгөөр шагнажээ

зураг

Английн Премьер лигт өмнө нь тоглолтын шилдгээр тодорсон тоглогч оргилуун дарс өгдөг уламжлал байв. Харин одоо оргилуун дарсны оронд жижиг цом олгодог болсон юм.

Тэгвэл Норвегийн “Брюнэ” клубийн тоглолтын шилдэг болсон тамирчинд олгох шагналдаа илүү өвөрмөц санаа бодож олсон байна. 

“Манчестер Сити”-гийн норвеги довтлогч Эрлинг Хааландын мэргэжлийн замналаа эхлүүлсэн клуб гэдгээрээ олонд илүү танигдсан “Брюнэ” багийнхан шилдгүүдээ өндгөөр шагнахаар шийджээ.

Норвегийн баруун бүсэд Ставангер хотын ойролцоо орших тус клуб 2003 оноос хойш анх удаа дээд лигт дэвшсэн юм.

Тэд улирлын эхний тоглолтод “Бодё” багтай таарч, 1:0-ээр ялагдсан ч нидерланд хаалгач Ян де Бур хэд хэдэн аюултай довтолгоог зогсоож, хоёрдугаар хагаст торгуулийн цохилт хаасан амжилтаараа тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

Энэ шагнал нь тус орон нутгийн мах, сүүний үйлдвэрлэл давамгайлсан хөдөө аж ахуйтай холбоотой бололтой.

Клубийн хөгжөөн дэмжигчдийн уриа үг нь “Бид фермерүүд, үүгээрээ бахархдаг”. Клубийн зүгээс энэ онцлогтоо тохируулан талбайн хажуугаас трактортой зогсож тоглолт үзэх онцгой тасалбар худалдаанд гаргадаг аж. 

Харин энэ сарын 6-нд болох “Кристиансунд” багийн эсрэг тоглолтын шилдэг нь өндөг бус савтай сүүгээр шагнуулна гэж клубийн удирдлагууд мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button