БизнесХөрөнгийн зах зээл

Илон Маск Х нийгмийн сүлжээг өөрийн эзэмшлийн AI компанид худалджээ

АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) тэргүүлж буй Илон Маск X нийгмийн сүлжээгээ хиймэл оюуныг хөгжүүлэгч өөрийн эзэмшлийн xAI компанид 45 тэрбум ам.доллароор худалдсан тухайгаа мэдэгджээ. 

Гэрээнээс үзэхэд, X-ийн үнэлгээ 33 тэрбум ам.доллар байгаа нь 2022 онд тус сүлжээг худалдаж авсан мөнгөн дүнгээс хамаагүй бага байгаа юм.

Маскийн хэлснээр, хэлцлийг хувьцаа солилцох замаар хийсэн бөгөөд өрийг тооцсоноор Х-ийг худалдах өртөг 45 тэрбум ам.доллар болжээ. Харин xAI компани 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бололтой. 

Энэхүү худалдан авалт нь xAI, X-ийг нэгтгэх шинэ боломжуудыг нээнэ гэж Маск мэдэгдсэн байна. 

“xAI болон X-ийн ирээдүй хоорондоо харилцан шүтэлцээтэй. Өнөөдөр бид өгөгдлүүд, загварууд, тооцоолон бодох хүчин чадал, мөн хуваарилалт, мэргэжилтнүүдийг нэгтгэх алхмыг албан ёсоор хийж байна. xAI-ийн хиймэл оюуны салбарт гаргаж буй ололт амжилтуудыг X платформтой нэгтгэснээр асар их бололцоо нээгдэнэ” хэмээн тэрбээр онцлоод “нэгдсэн платформ нь илүү ухаалаг, илүү чухал хандлагыг бий болгоно” гэжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button