Австралийн алслагдсан хот эмчээр ирж ажиллах хүнд $428,000-ын цалин амлажээ
Австралийн алслагдсан жижиг хотын захиргаа өөрийн хотод ирж ажиллах хүсэлтэй эмчид өндөр цалин, урамшуулал олгоход бэлэн байгаагаа зарлажээ.
Тус улсын Куинсланд мужийн Жулиа Крик хотоос хамгийн ойрын том хот Брисбэнд хүрэхийн тулд автомашинаар 19 цаг явдаг, төвөөс үнэхээр алслагдсан суурин газар юм.

Тэгвэл тус хотын эрүүл мэндийн газар эмчээр ирж ажиллах хүнд жилийн 680,277 австрали долларын ($428,000) цалин амлаж байгаагаа саяхан зарлажээ. Энэ нь Австралийн дунджаас долоо дахин өндөр цалин юм.
Бас үнэ төлбөргүй түрээсийн орон сууцаар хангаж, автомашины зардлыг нь даахаа амлажээ. Үүнээс гадна жил бүр гурван долоо хоног гаруй хугацааг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулах нөхцөлийг тусгажээ.
Австрали улс эрүүл мэндийн салбарын мэргэжилтний хомсдолтой тулгараад байна. Тус улсын засгийн газар 2048 он гэхэд энэ хомсдол хэдэн мянгаар тоологддог болох тооцоо гаргасан байдаг.