Life

Энэ амралтын өдөр нар хагас хиртэнэ

Энэ бямба гарагт дэлхийн хойд хагас бөмбөрцгийн зарим хэсэгт Нар хагас хиртэх үзэгдэл дөрвөн цаг орчмын турш ажиглагдана.

Парисын Одон орны ажиглалтын төвөөс мэдээлснээр, уг үзэгдэлКанадын зүүн хэсгээс Оросын хойд хэсэг хүртэл, мөн Европын ихэнх хэсэг болон Хойд Америкийн зүүн хойд хэсэг, баруун хойд Африкийн зарим хэсэгт ажиглагдах магадлалтай байна. Нар хиртэлт бямба гарагт Гринвичийн цагаар 08:50 цагаас 12:43 цагийн хооронд үргэлжилнэ.

Харьцангуй ховор тохиолддог одон орны энэхүү үзэгдэл нь Нар, Сар, Дэлхий нэг шугаман дээр байрлах үед тохиодог. Нарны бүтэн хиртэлтийн үед Сар нь Нарыг бүрэн халхалснаар манай гаргийгхаранхуй нөмөрдөг. Харин энэ удаад Сар хойд өргөргийн зарим хэсэгт Нарны хамгийн ихдээ 90 хувийг бүрхэж, Нарны цацрагийг “хүйтэн гэрэл” болгон хувиргана гэж Парисын Одон орны төвийн судлаач Флорент Делефли ярилаа.

Канад болон Гренландад Гринвичийн цагаар 10:47 цагийн үед Нар хамгийн ихээр хиртэхийг харах боломжтой. Харин бусад газарт хиртэлтийн хэмжээ харилцан адилгүй байх болно. Жишээлбэл, Францад бүс нутгаас хамааран Нарны цагаргийн 10-30 хувь нь халхлагдсан харагдах ажээ.

Нар хиртэж буйг харах хүсэлтэй хүмүүс урьдчилан бэлтгэх шаардлагатай. Учир нь Нарны хиртэлтийн үеэр эсвэл бусад тохиолдолд Нар руу эгцлэн харах нь нүдний харааг эргэлт буцалтгүйгээр алдахад хүргэдэг байна. “Тусгай нүдний шил ашиглах нь нэгэн зөв шийдэл юм” гэж Ф.Делефли хэлжээ. Гэхдээ нүдний шил шинэ биш бол, эсвэл шилэнд өчүүхэн жижиг согог үүссэн тохиолдолд ч нүдийг гэмтээх аюултай гэдгийг тэрбээр анхааруулаад, хиртэлтийг тухайн нутаг дахь одон орон судлалын төвд очиж ажиглахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button